Abstract
Академик англи хэлний сургалтын шинэчлэлийг хийхийн тулд үүнд хамаарах бүх хүчин зүйлийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгцээ шаардлага гарч байна. Энэхүү өгүүлэлд англи хэлний мэргэжлийн үг хэллэг, унших, бичих, сонсох, ярих чадварыг хөгжүүлэх дөрвөн гол хүчин зүйлийг хэд хэдэн талаас нь судлан шинжилж үзлээ. Академик англи хэлний сургалтын шинэчлэлийг саадгүй явуулахын тулд багш нар сургалтын хөтөлбөр, заах арга зүйг боловсронгуй болгож, тухайн хичээлээр дамжуулан барууны соёлыг нэвтрүүлэх замаар оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.
Publisher
National University of Mongolia