Орчин цагийн хэл шинжлэлийн хөгжлийн чиг хандлага

Author:

E. Ravdan

Abstract

Хэлний тухай орчин үеийн олон хэлзүйд дэвшигдэн гарч байгаа цөөнгүй үзэл баримтлал нь хэлний уламжлалт онолын чиг хандлагаас эрс ялгаатай. Тэрхүү ялгаа нь орчин үеийнх нь болохоор юуны өмнө олон саланги дүрэм (rules) эсвэл нэг талаас хэл сурах (хүүхэд хэлд орох, хоёр дахь хэлийг сурах, заах, цахим машиныг хэлжүүлэх) үйлийг нээн боловсруулах үүднээс хүмүүний нийт хэлний бүтцийн илэрхийллүүдийн сан хөмрөг (corpus)-т хандах, нөгөөтээгүүр тэдгээрийг хэлний ерийн хэрэглээний жишээ баримтаар нотлох\үгүйсгэхэд голлон анхаардагт орших бөлгөө. Энэ талын дэлхийн олон улс оронд хамгийн өргөн тархсан хоёр онолын нэг нь Н. Чомскийн Түгээмэл хэлзүй (ТХЗ) (Universal Grammar (UG), нөгөө нь М.А.К. Халлидэйн Тогтолцоот үүргийн хэлзүй (ТҮХЗ) ( Systematic Universal Grammar (SUG) болой. Харин   гутгаар нь Амстердамын их сургуулийн проф. К. Хэнгевелд нарын Өгүүлэмжийн үүргийн хэлзүй (Functional Discource Grammar (FDG) бөгөөд эл хэлзүй саявтархан, 2008 онд анх хэвлэгдэн нийтийн хүртээл болсон хэдий ч богино хугацаанд судлаачдын анхаарлын төвд орсон байна. Эхний хоёр онол нь анх бие биеэс бараг хамааралгүйгээр үүсэж хөгжин төлөвшиж, эрхэмлэн тавьсан зорилгоо өөр өөрийн замаар амжилттай гүйцэлдүүлжээ. Гэхдээ тэдгээр нь бие биеэ үгүйсгэх эсвэл сөргөлдөх гэхээсээ илүүтэй нэг нь нөгөөгийнхөө дутууг нь нөхөн баяжуулсан гэж орон орны зарим судлаач үзэх болжээ. (Sadighi, Bavali (2008: 11) Гутгаар хэлзүйн үүдлийг Халлидэйн хэлзүй гэж үзэж болох хэдий ч түүнийг зохиогчид орчин цагийн олон хэлний хэв шинжийн судлалд суурилан өмнөхийг бүхий л талаар баяжуулж цахимын орчинд олон хэлийг хөрвүүлэх үйлд шинэ хандлага нээсэн тул бие даасан чиглэл буюу дэгийн үүдэл гэж үзэх болсон байна. Тиймээс энэхүү өгүүлэлд бид дээрх гурван хэлзүйн зөрүүтэй зарим талыг тогтоохын хамт, аливаад бие биеэсээ хамааралтай ханджээ гэхээр цөөнгүй асуудлыг баримтаар нотлон харуулахыг зорьсон болно.

Publisher

National University of Mongolia

Reference37 articles.

1. Abrams, M. (1987). A Glossary of Literary Terms (3rd ed). Rinehart English Pamphlets.

2. Bakker, D. and Siewierska A. ‘Towards a speaker model of Functional Grammar’(2004) in J. Lachlan Mackenzie and

3. Butler,C.S. (2008) ’Interpersonal meaning in the noun phrase’, in the J. Rijkhoff and D.G. Velasco (eds.) The Noun Phrase in Functional Discource Grammar. Berlin and New-York: NY: Mouton de Gruyter.)

4. María A. Gòmez-González (eds.) A New Architecture for Functional Grammar (Functional Grammar Series 24). Berlin: Mouton de Gruyter

5. Chomsky, N. (1965). Aspects of the Theory of Syntax. Cambridge, Mass: MIT Press. Cook, V. J., & Newson, M. (1997). Chomsky’s Universal Grammar. Blackwell Publishers.

同舟云学术

1.学者识别学者识别

2.学术分析学术分析

3.人才评估人才评估

"同舟云学术"是以全球学者为主线,采集、加工和组织学术论文而形成的新型学术文献查询和分析系统,可以对全球学者进行文献检索和人才价值评估。用户可以通过关注某些学科领域的顶尖人物而持续追踪该领域的学科进展和研究前沿。经过近期的数据扩容,当前同舟云学术共收录了国内外主流学术期刊6万余种,收集的期刊论文及会议论文总量共计约1.5亿篇,并以每天添加12000余篇中外论文的速度递增。我们也可以为用户提供个性化、定制化的学者数据。欢迎来电咨询!咨询电话:010-8811{复制后删除}0370

www.globalauthorid.com

TOP

Copyright © 2019-2024 北京同舟云网络信息技术有限公司
京公网安备11010802033243号  京ICP备18003416号-3