Abstract
Орчин цагийн хятад хэлэнд түгээмэл хэрэглэгддэг нэгэн өвөрмөц бүтэц байдаг нь 把 (ba) угтвар үг бүхий өгүүлбэр бөгөөд үндсэн бүтэц нь өгүүлэгдэхүүн (S) + 把 + тусагдахуун (O)+ үйл (V) юм. Зохиогч энэхүү өгүүлэлдээ 把 бүтцийн утга зүйн шинжийг үйлийн байдлын онолын үүднээс судлав. Өмнөх судлаачдаас ялгаатай нь 把 бүтцийг өгүүлбэрийн түвшинд илрэх үйлийн арга буюу үйлийн дотоод цагийн шинж чанарын (Aktionsart) үүднээс хэлний бодит жишээ баримтад тулгуурлан авч үзсэн бөгөөд 把 бүтэц нь цагийн хязгаарт (temporally bounded) буюу төгсөх байдалд буй (perfective aspect) үйлийг заадаг бол, харин 把 угтвар үг нь тусагдахууны хязгаарт шинжийг илтгэх үүрэгтэй хэмээн дүгнэлээ.
Publisher
National University of Mongolia
Reference40 articles.
1. Bender, E. (2000), The Syntax of Mandarin Bă: Reconsidering the verbal analysis. Journal of East Asian Linguistics, 9, 105-45.
2. Carlson, L. (1981), Aspect and quantification. In P.J.Tedeschi & A.Zaenan (Eds.), Tense and Aspect
3. (pp.31-64), New York: Academic Press.
4. Chao, Y.R. (1968), A Grammar of Spoken Chinese. Berkeley and Los Angeles: University of California Press.
5. Cheung, H-N.S. (1973), A comparative study in Chinese grammars: the BA-construction. Journal of Chinese Linguistics 1(3), 343-82.