Author:
B. Nyamjav,D. Munkhtsetseg
Abstract
Академик англи хэлний харилцах дадлын хичээлийн гол зорилго нь оюутнуудад тухайн сурч байгаа академик төвшний харилцааны чадварыг эзэмшүүлэх явдал билээ. Харин оюутныг харилцах чадварт сургахын тулд ярих, сонсох дадлагыг байнга хийлгэж байх нь чухал байдаг. Гэтэл нэг ангид сурч байгаа оюутнуудыг ажиглахад харилцах дадал бүхий даалгавар ажилд цөөн хэд нь давамгайлан оролцоод, дийлэнх нь оролцохгүй ард нь үлдэх хандлагатай байдаг. Ийнхүү бидний өдөр тутмын хичээлийн туршлагаас “Яагаад зарим оюутан байнга ярьж, хичээлд давамгайлан оролцдог байхад, нөгөө хэсэг нь үзэл бодлоо бусадтайгаа огт хуваалцдаггүй вэ?”гэсэн асуулт урган гарсан юм. Энэхүү өгүүлэлдээ бид энэ асуудлыг судлан, оюутны идэвхгүй оролцоог өөрчлөх арга замыг эрэлхийлэхийг зорилоо. Ингэхдээ бид оюутнуудынхаа оролцоог ажиглан, гурван хэсэг багц асуулган дээр суурилсан гурван үе шат бүхий аргыг туршин үзсэн бөгөөд үүний үр дүнд оюутнуудын өөрсдийн идэвх оролцоогоо танин мэдэх чадвар дээшилж, цаашид харилцах дадлын хичээл дээр оюутнуудын тэгш оролцоог дэмжих арга барилаа шинэчлэх боломжийг багш бидэнд олгов.
Publisher
National University of Mongolia
Reference13 articles.
1. Alvarado, C. S. (1992), Discourse styles and patterns of participation on ESL interactive tasks.
2. TESOL Quarterly. 26. 589-593.
3. Anahita, S., & Hamid, A. (2012), Teacher talk and learner involvement in EFL classroom: The case of Iranian setting. Theory and Practice in Language Studies.11 (2). 2262-2268.
4. Astin, A. (1999), Student involvement: A developmental theory for higher education. Journal of College Student Personnel.
5. David, I. Sommers. (1993), Team building in the classroom through rhythm. Journal of Management Education. 17 (2). 263-268.