Abstract
In this research, we determined the changes in species diversity, and biomass in the degraded meadow community during the successional process and also determined the effects of climate, and mowing, there were objects to the restoration of the successional process vegetation community of degraded meadow at the Mungunmorit soum, while fenced 1-hectare area since 2009. Our results showed that four stages of the restoration successional process, which were; stage1: Carex duriuscula-forb-Leymus chinensis community, stage2; Grass-forb community, stage 3; grass community, stage4 was after the mowing process at the primary community and it was changed to Grass-Kobresia community. Therefore, the biomass of green plants increased from stage 1 to the first of stage 3 (147.6 г/м2 -224.1 g/m2), but middle and end of stage 3 biomass were decreasing (68 g/m2), while these processes the biomass of litter were accumulated (102.1 g/m2). After the mowing, at stage 4 the biomass of the green plant was gradually increased (295 g/m2-330 g/m2). The species diversity of the community had been showing the result same as a biomass change. According to the results, the grazing effect for 14 years at the degraded meadow community, there were species richness, species diversity, and green plant biomass increased at the 7-8th years after fencing. On the other hand, for quite a long time fencing was self-affecting negatively on the vegetation community. That’s why proper grazing management and mowing at the right time were effects positively the production of the vegetation community also the annual precipitation was affecting green plant biomass and it increased.
Татмын нугын ургамал бүлгэмдлийн биомассын сэргэх сукцесстэй уялдан өөрчлөгдөх нь
Хураангуй. Бид Төв аймгийн Мөнгөнморьт суманд доройтсон татмын нугын ургамал бүлгэмдлийн 1 га талбайг 2009 оноос эхлэн 14 жил хашиж хамгаалан байгалийн аясаар нөхөн сэргэх үйл явцыг судалж, сэргэх сукцессийн үед ургамал бүлгэмдлийн биомассын өөрчлөлт болоод түүнд зүйлийн олон янз байдал, тухайн жилүүдийн цаг агаарын хүчин зүйлс болон хадлан хадалтын хэрхэн нөлөөлж буйг илрүүлэхийг зорилоо. Судалгааны үр дүнгээр тус бүлгэмдэлд 4 шаттай сэргэх сукцесс явагдсан. Үүнд: 1-р шатанд Нангиад түнгэ-алаг өвс-ширэг улалжит бүлгэмдэл, 2-р шатанд Алаг өвс-үетэнт бүлгэмдэл, 3-р шатанд Үетэнт бүлгэмдэл, 4-р шатанд Бушилз-үетэнт бүлгэмдэл байгаа ба энэ шат нь бүлгэмдлийг хадсаны дараах үетэй давхцаж байна. Ногоон ургамлын биомасс сукцессийн 1-р шатнаас 3-р шатны эхэн хүртэл нэмэгдэж (147.6 г/м2 -224.1 г/м2) байснаа 3-р шатны дунд, төгсгөл орчимд багасаж (68 г/м2), хагдны хуримтлал нэмэгдсэн (102.1 г/м2). Харин ургамал бүлгэмдлийг хадсаны дараагаар буюу сукцессийн 4-р шатанд ногоон ургамлын биомасс эргэн нэмэгдсэн (295 г/м2-330 г/м2). Бүлгэмдлийн зүйлийн олон янз байдал нь ногоон ургамлын биомасстай ижил зүй тогтолтой байсан бөгөөд цөөн наст ургамлууд (r2=0.607) болон алаг өвсний (r2=0.778) биомасс нь зүйлийн олон янз байдалтай шууд хамааралтай байна. Түүнчлэн өндөр ургадаг үетэн, улалжийн биомасс нэмэгдэхэд намхан ургадаг эдгээр ургамлууд бүлгэмдлээс түрэгдэж буй нь олон янз байдлыг буурахад хүргэж байна. Үүнээс үзэхэд доройтсон татмын нугын ургамал бүлгэмдлийг мал бэлчээрлэлтээс чөлөөлөхөд бүлгэмдлийн зүйлийн баялаг, олон янз байдал болон биомасс нэмэгдэж бүлгэмдэл 7-8 жилд сэргэж байна. Гэвч хэт удаан хугацаанд хашиж хамгаалахад хагдны хуримтлалыг нэмэгдүүлж байна. Иймд ургамал бүлгэмдлийн бүтээмжийн тогтвортой байдалд зохистой хэмжээний мал бэлчээрлэлт болон тодорхой давтамжтай хадлан хадалт нь эерэг нөлөөлдөг байна. Түүнчлэн цаг агаарын цаг агаарын хүчин зүйлс тэр дундаа хур тунадас нь ургамал бүлгэмдлийн биомассыг нэмэгдүүлж буйг бидний судалгаа харуулж байна.
Түлхүүр үгс: Биомасс, татмын нуга, сукцесс
Publisher
Mongolian Journals Online