Abstract
Indeed microbial communities are involved in 80–90% of the occurring processes in the soil (plant productivity, biogeochemical cycling, organic matter decomposition, etc.). Our study assesses the influence of the fallow system on soil bacterial biomass in fallow fields in 2021. The treatments were atar (no tillage), conventional fallow (0-10 cm), chemical fallow, and green manure with four replicates. The chloroform fumigation and extraction method (FE) described by standard MNS ISO 14240-2:2003 was used to determine the microbial biomass carbon. We found that the soil’s bacterial biomass in atar was 147 µg/g, while the other treatments (conventional fallow, chemical fallow, and green manure) fluctuated from 150 to 155 µg/g. The bacterial biomass in green manure was the highest (155 µg/g), or 0.6-5.2% more than the other treatments, potentially because it is associated with rhizosphere bacteria of legumes grown in green manure. However, atar had the lowest bacterial biomass with 147 µg/g, which may be related to the moisture and density of the soil.
Хөрсний бичил биетний биомасст уриншийн нөлөөг судалсан дүн
Хураангуй
Бичил биетэн хөрсөн дэх бүх процессын 80-90 хувьд оролцдог. Манай оронд ашиглаж байгаа уриншийн хувилбаруудад хөрсний бичил биетний биомасс хэрхэн өөрчлөгдөхийг судлах зорилгоор талбайн болон лабораторийн судалгааг хийж гүйцэтгэв. Туршлага нь хяналт буюу атар, хавсан уринш, химийн уринш, ногоон бордуурт уринш гэсэн нийт 4 хувилбартай. Уриншийн талбайн 6, 7, 8, 9 сарын дунд үед (буюу 15-нд) хувилбар бүрийн хөрсний 0-20 см гүнээс 4 давталтаар холимог дээж бүрдүүлж авсан. Хөрсний дээжид бичил биетний биомассыг MNS ISO 14240-2:2003 стандартын дагуу утах-хандлах аргаар тодорхойлов. Судалгааны дүнгээр хөндөөгүй атар газрын хөрсний бичил биетний биомасс дунджаар 147 мкг/г байсан харин уриншилснаар хөрсний бичил биетний биомасс 150-155 мкг/г болж өссөн байна. Ногоон бордуурт уриншийн бичил биетний биомасс хамгийн өндөр (155 мкг/г) буюу бусад хувилбараас 0.6-5.2%-аар илүү байна. Энэ нь ногоон бордуурт уриншид тариалж буй буурцагт ургамлын ризосферийн бактеритай холбоотой юм. Харин хамгийн бага нь атар хувилбарт дунджаар 147 мкг/г байсан нь атар газрын хөрсний чийг, нягттай холбоотой байна.
Түлхүүр үг: Микробын биомасс, хөрс боловсруулалт, утах-хандлах, хөрс, хлороформ
Publisher
Mongolian Journals Online
Reference10 articles.
1. F. Gil-Sotres, C. Trasar-Cepeda, M.C. Leiros, S. Seoane. Different Approaches to Evaluating Soil Quality Using Biochemical Properties. Soil Biology and Biochemistry 37 (2005) 877-887 https://doi.org/10.1016/j.soilbio.2004.10.003
2. D.Jordan, R.J.Kremer, W.A.Bergfield, K.Y.Kim and V.N.Cacnio, Evaluation of microbial methods as potential indicators of soil quality in historical agricultural fields. Biological Fertility Soils, 19: 297–302. 1995. https://doi.org/10.1007/BF00336098
3. Баатарцол Б., Тариалангийн төв бүсэд уриншийн боловсруулалтыг цомхотгох боломж. ХАА-н ухаанаар дэд докторын зэрэг горилох бүтээл. Дархан. 1996.
4. Туул Д. Төв бүсийн тариалангийн хүрэн хөрсний ялзмагийн агуулалт, түүний бүрэлдэхүүнийг судалсан дүн. ХАА-н ухаанаар боловсролын докторын зэрэг горилсон бүтээл. Улаанбаатар. 2004.
5. https://www.dmknl.de/mn/garyn-avlaga.html